“ДЦС-4”-д гарсан ослын шалтгааны дүгнэлт гарав

2018 оны 09-р сарын 19 өдөр, 18 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
b33cd6fbd2f1c5363f3f6bf2292a1676c0684b78

“ДЦС-4” ТӨХК-д 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 54 минутад “Ил хувиарлах байгуулам-4” дээр 220 кВ-ын 3-р систем шинийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед станц бүрэн зогссон гэмтэл гарсан.

“ЦДҮС” ТӨХК-ийн 220 кВ-ын гуравдугаар систем шинийг чөлөөлж, хуурай залгуур солих ажлын байрыг бэлдэх захиалгын дагуу сэлгэн залгалтын программыг “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДҮТ” ХХК-ийн ерөнхий инженерүүдийн 2018 онд батласан “ДЦС-4” ТӨХК дахь “ЦДҮС” ТӨХК-ийн эзэмшлийн 2210/110 кВ-ын “Ил Хуваарилах Байгууламж-4”-ийн сэлгэн залгалт хийх үлгэрчилсэн программын дагуу боловсруулж, “ДҮТ” ХХК-аар хянуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.

Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДҮТ” ХХК-ийн ерөнхий инженерүүдийн 2018 онд батласан “ЦДҮС” ТӨХК-ийн эзэмшлийн 220/110 кВ-ын  “Ил Хуваарилах Байгууламж-4”-т шуурхай ажиллагаа явуулах хүмүүсийн харьцааны зааврын 4.1, 4.2 4.4, 4.8, 4.10 заалтуудыг зөрчисний улмаас осол гарч, станц бүрэн зогссон  байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх