Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ‘’Эдийн засгийн хөгжил’’-тэй дүүрэг зорилтын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас гэр хороолол дундах шороон замыг хусч, тэгшлэх, орон сууцны хороолол доторх хатуу хучилттай авто замын нөхөөсийг хийх ажлыг тогтмол хийж байгаа билээ.
Тухайлбал өчигдөр дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1 ОНӨААТҮГ-ын ажилчид 22 дугаар хорооны 6.000 м.кв талбайг хусч тэгшлэх ажлыг эхлүүлсэн юм.
Дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд дүүргийн хэмжээнд нийт 97.100 м.кв талбай бүхий явган хүний болон авто машины замыг хусч, тэгшилсэн байна .