Дуучин С.Бичүү энэ сарын 22-нд Дорнод аймагт тоглоно

2018 оны 09-р сарын 17 өдөр, 11 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bichuu
2018 оны 09 сарын 22-нд Дорнод аймгийн IST паласс-д дуучин Бичүү “Энхрийлмээр” нэртэй VIP тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр сүүлд гаргасан ХИТ дууныхаа нэрээр энэхүү тоглолтоо нэрлэсэн юм. Тоглолтонд 20 гаруй ХИТ дуунууд нь дуулагдах бөгөөд урилгаар нэгэн цагт гаргасан дуу болгон нь ХИТ болж байсан Мөнбат Үүрээгийн (Үүрээ) “Мy voice” шоуны тэргүүн байрын шагналт Хосоо нар оролцох аж.
 Дуучин С.Бичүү нь залуусын хайр сэтгэл, сэтгэлийн утсыг хөндсөн олон ХИТ дууг дуулсан бөгөөд нэгэн үдэш наран ургах зүгийн залуустай хамтдаа өнгөрүүлэхээр ийнхүү зорих гэж байна.
Тоглолтондоо “Зоргол нүдэн”, “Ахиж би дурламааргүй байна”, “Будаггүй уруулын амт”, “Хайртай гэж хэлээч” “Энхрийлмээр”, Намайг сонс, Өвөл хайр, Нууцхан гуниг, Сүүлчийн зогсоол, Хамт байя зэрэг өөрийн сор болсон бүтээлүүд нь дуулагдаж ба ирсэн зочдыг гэнэтийн олон олон бэлэг хүлээж байгаа гэнэ.
Үргэлжлүүлэн мөн сарын 23-нд Сүхбаатар аймгийн “Талст” төвд 19 цагаас тоглох юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх