ДЦС-4 ТӨХК дээр гарсан гэмтлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

2018 оны 09-р сарын 15 өдөр, 15 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5a2fc14c9538b77d231d18c9d585f32b7d75aff8

Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүч өнөөдөр 09.54 минутад технологийн зөрчлөөс болж 0 зогслоо. 18.00 цагийн байдлаар хэрэглэгчдийг эрчим хүчээр бүрэн хангах ажил 80 гаруй хувьтай явагдаж байна. “ДЦС-4” ТӨХК-д 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн өглөөний 09 цаг 54 минутад Ил хувиарлах байгууламж-4 дээр 220 кВ-ын 3-р систем шинийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед станц бүрэн зогссон гэмтэл гарлаа. Техникийн хувьд нэгэнт зогссон тул шугам хоолойны ус шавхах, горим ажиллагааг хийхэд тодорхой хугацаа ордог. Тиймээс энэ бүхнийг хийгээд 14 цагийн байдлаар ТЭЦ 4 хэвийн горимдоо орсон юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар газар дээр нь өдийг хүртэл ажиллаж байна. “ДЦС-4” ТӨХК бүрэн ажиллагаанд орсны дараа бичлэг үзэж ямар саатал гарсныг тогтоож, дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав: “Дөрөвдүгээр цахилгаан ятанц насжилт өндөр. Том станц учраас үе шаттайгаар тоног төхөөрөмжийг сольж байна. Манайх хөрөнгө оруулалтын эх үүсвэрээс шалтгаалаад үе шаттайгаар шинэчилж байна. Өнөөдөр манай цахилгаан дулааны 70 орчим хувийг үйлдвэрлэж буй ганц станц учраас үе шаттайгаар тоноглолуудыг сольж байна. Нэг, дөрөвдүгээр зуух, процедурын шугамыг шинэчилж байна. Энэ бүхэн бол хөрөнгө оруулалттай холбоотой. Яам олон арга хэмжээ авч ажиллаж байна. ОХУ-аас нэгээс дөрөвдүгээр зуухын шинэчлэлийн ажлыг хийж байна. Нийт дөрвөн зуухыг шинэчлэхээр нийт 94 МВт-ын нэмэгдэл ирэх жил орно. Яамны зүгээс ТЭЦ-3 өргөтгөлийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр байгуулахаар ярьж байна” гэлээ. Станц ямар шалтгаанаар 0 зогсолт хийсэн талаар эргэн мэдээлэх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх