Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Тэмдэглэлт өдрийг тэмдэглэх журам”-д “Үндэсний татварын албаны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын хоёр долоо хоногийн ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэхээр заасан байдаг билээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан ТЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Занданбат мэндчилгээ дэвшүүлж байна.