Тархины хорт хавдартай хүүхдүүдэд япончууд тусламжийн гараа сунгалаа

2018 оны 09-р сарын 14 өдөр, 15 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
41667424_2168680326683420_3891309781142470656_n

Өнөөдөр Япон Монголын соёлын төвд Японы Такаражима Жяпан компанийн зүгээс “Тархины хорт хавдартай” хүүхдүүдэд зориулж хандивын ажил зохион байгууллаа. Тус компани нь 2012 онд байгуулагдаж үйл ажиллагаа нь монголд үйлдвэрлэгдэж байгаа ноос ноолууран бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд борлуулах мөн монголд тариалагдаж байгаа чацарганы түүхий эдийг Японд боловсруулж жүүс, тос, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Иймд Такаражима Жяпан компани нь нийгмийн хариуцлагын үүднээс Тархины хорт хавдартай хүүхдүүдийн эмчилгээ оношлогоонд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн Японд “Морин хуур”-ын хандивын тоглолт зохион байгуулж олсон ашгаа Тархины хорт хавдартай хүүхдүүд, тэдний ар гэрийнхэнд хандивладаг болжээ. Энэ жил зохион байгуулсан “Морин хуур”-ын тоглолтоос бүрдсэн мөнгөн хандивыг “Амгалан наран” ТББ-ын тэргүүн Б.Наран-Эрдэнэ, Сүжеташанд ТББ-ын гүйцэтгэх захирал Такахаши Кимико нар гардууллаа гардууллаа. Цаашид Монгол дахь “Амгалан наран” ТББ байгууллага нь тархины хорт хавдартай хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч, Японд эмчлүүлэх боломжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх