Байгаль орчны менежментийг хэрхэн нэвтрүүлэх талаар сургалт явуулж байна

2018 оны 09-р сарын 13 өдөр, 11 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
20180911111150

Монгол Улсын Засгийн газар болон Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд БОАЖЯ Үндэсний судалгаа, зөвлөх үйлчилгээний “MMCG” ХХК-иар дамжуулан аж ахуйн нэгж, байгууллагуудад сургалт явуулж байна. Уг сургалтын гол зорилго нь “Байгаль орчны менежментийн систем”-ийг /БОМС/ нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй бизнесийг хөгжүүлэхийг дэмжихэд чиглэсэн юм. Сургалт 9 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд тус яамны харьяа сургалт, судалгааны төв болох Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд хэбайна.

Сургалтад оролцогчид байгууллагын үйл ажиллагаандаа хэрхэн ногоон менежментийн шилжилт хийж, нуугдмал ашгаа илрүүлэн тогтвортой сайжруулалт хийх, тохирох менежментийн загварыг хэрэгжүүлэх ур чадварыг эзэмших бөгөөд ISO 14001 стандартыг амжилттай хэрэгжүүлсэн “АПУ” ХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, БОМС-ийн гарын авлага болон сертификат авах юм. Дараагийн сургалтыг Улаанбаатар хотод 10 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх