Газрын нөхөн олговрын үнэлгээгээ хүлээн зөвшөөрөөгүй иргэдтэй уулзаж, асуудлыг шийдвэрлэлээ

2018 оны 09-р сарын 07 өдөр, 20 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
41323129_2183338011925061_7363267231905480704_n

Энэ жил нийслэлд авто зам болон зам, гүүрийн байгууламжийн 37 ажил хийгдэхээр төлөвлөгдөн газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар 20 байршилд газар чөлөөлөлтийг бүрэн хийж дуусгасан бол 8 байршилд иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна.

Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун өнөөдөр авто замын газар чөлөөлөлтийн ажлын явцтай танилцаж, газраа чөлөөлөхөөс татгалзаад байгаа зарим иргэдтэй уулзаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Хамгийн түрүүнд Хайлаастаас Дарь эхийг холбосон авто замын ажилтай танилцлаа. Энэ үеэр үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа зарим иргэдтэй уулзан ямар байр суурьтай байгаа талаар сонсож, харилцан тохиролцлоо. Ингэснээр бүтээн байгуулалтын ажил цаашид хэвийн үргэлжлэх боломжтой боллоо.

Тус замын нөлөөлөлд нийт 105 нэгж талбар өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 81 нэгж талбарт иргэдтэй зөвшилцөж, газар чөлөөлөлтийг хийж байна. Үлдсэн 24 байршилд иргэд үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас замын ажил саатаад байсан юм.

Дараа нь Замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай танилцаж, Замын цагдаагийн газар, Таван богд ХХК болон Нарны зам СӨХ-ын хооронд үүсээд байсан үл ойлголцлыг хамтран хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлтийн явцад зарим байршил дээр иргэд газраа хэт өндөр үнээр үнэлэх, үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй цаг хугацаа алдаж байгаа хэдий ч газар чөлөөлөлтийг төлөвлөгдсөн хугацаанд нь багтаан дуусгахаар ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх