“Фэйсбүүкийг хэрхэн илүү үр дүнтэй хэрэглэх вэ?” сургалт зохион байгуулагдлаа

2018 оны 09-р сарын 07 өдөр, 18 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1536311205_41303810_2059393190777668_2648272153199247360_o_79134116

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээлэл технологийн үндэсний парк Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчидтэй  хамтран “Фэйсбүүкийг хэрхэн илүү үр дүнтэй хэрэглэх вэ” сургалтыг 9 дүгээр сарын 7-ны өдөр МТҮП-ийн 302 тоот танхимд зохион байгууллаа.

Тус сургалтыг Фэйсбүүк компанийн Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер Рой Тан удирдан зохион байгуулсан бөгөөд сургалтанд төрийн болон төрийн бус байгууллагын фэйсбүүкийн админ болох нийт 40 гаруй мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалт нь танилцуулга, асуулт хариулт хариулт хэлбэрээр явагдсан бөгөөд сургалтаар дараах асуудлуудыг хэлэлцсэн юм.

  • Фэйсбүүк компанийн олон нийтийн стандартын танилцуулга

  • Фэйсбүүкийн хэрэглээ, хөгжилд анхаарал хандуулах

  • Байгууллагын фэйсбүүк, пэйжийн постыг хэрхэн яаж идэвхжүүлж, хандалтыг ихэсгэх

  • Сошиал харилцаан дээрээ илүү их анхаарах

  • Байгууллагын контентыг боловсруулахдаа анхаарах зүйлс

  • Пост хийхээс өмнө ямар зүйл түгээж хүргэх вэ гэдгээ ойлгож мэдсэн байх

  • Байгууллагын админ пэйжийн удирдлага дээрээ анхаарах,

  • Байгууллагын пэйж хуудас болон фэйсбүүк рүү халдсан тохиолдолд аюулгүй байдлыг хэрхэн яаж хангаж ажиллах

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх