АШУҮИС-ийн удирдах албан тушаалын томилгооны асуудлаар албан бичиг илгээв

2018 оны 09-р сарын 06 өдөр, 12 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Suld

“Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн тогтвортой хөгжил, багш, ажилчдын” түр хороо болон Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн хороо, “Монголын багш нарын нэгдэл” төрийн бус байгууллага, “Багшийн цалин нэмэгдүүлэх” төрийн бус байгууллагуудаас Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын албан тушаалд томилсныг эсэргүүцэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан мэдэгдэл ирүүлсэн байна.

Мэдэгдэлд дурдсанаар АШУҮИС-ийн удирдлагыг 2018 оны есдүгээр сард багтаан нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох хүртэл сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхгүй байх асуудлаар анхаарч өгөхийг хүсчээ.

Дээрх мэдэгдэлтэй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагууд танилцаж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад “Удирдах албан тушаалын томилгооны асуудлаар” албан бичиг илгээлээ.

Албан бичигт, “…төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх…” хууль эрх зүйн зохицуулалттай гэдгийг дурдаж, дээрх хууль тогтоомжийн дагуу тус сургуулийн захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлах арга хэмжээ авахыг хүсчээ.

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН
2018/09/06 11:33:40
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ази, Номхон далайн бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны ерөнхийлөгч Ж.Инайшвилиг хүлээн авч уулзлаа
2018/09/06 10:49:16
АШУҮИС-ийн удирдах албан тушаалын томилгооны асуудлаар албан бичиг илгээв
2018/09/04 3:34:35
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монголын нууц товчоо түгээмэл эх” номын дэлгэцийн хувилбарыг танилцуулах нээлтийн ёслолд оролцов
2018/09/04 12:31:27
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Төрийн Думын гишүүн Владислав Александрович Третьякийг “Найрамдал” медалиар шагналаа
2018/09/01 2:06:03
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төв аймгийн Сэргэлэн сумын дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо
2018/08/30 2:45:10
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд хамгааллын асуудлаар төрийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, ярилцав
2018/08/28 11:52:40
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу тохиох “Эх хэлний өдөр”-ийг угтан эрдэмтэд лекц уншина
2018/08/26 12:51:03
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын эмч нарыг сургаж, дадлагажуулахад цаашид улам бүр анхаараасай хэмээн хүслээ
2018/08/25 11:18:08
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон-Монголын хамтарсан олон улсын онол практикийн хуралд оролцож, үг хэллээ
2018/08/23 5:38:48
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав
ЗУРГИЙН ЦОМОГ
01
2018/09/04 12:31:27
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Төрийн Думын гишүүн Владислав Александрович Третьякийг “Найрамдал” медалиар шагналаа
russia
2018/07/11 6:33:00
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв
2BB_5925_edited
2018/06/10 4:06:14
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Руханитай уулзлаа
001speech03
2018/06/10 3:00:07
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэллээ
GB4_8848

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. davgadorj
     (192.168.8..***)
    2018/09/06 18:02

    bolovsroliin baiguullaga ter dundaa turiin omchit ih surguuliar mongo oloh uvaigui uildlee bolovsrolgui said Tsogtsolmaa ichih nuurgui Tsolmon nar bolioch ee

    (0) (0)