Дэлхийн шатрын 43 дугаар олимпиад энэ сарын 23-нд Гүрж Улсын Батуми хотноо эхлэх гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог энэхүү тэмцээнд Дэлхийн шатрын холбооны гишүүн 188 орны шатарчид оролцох ажээ. Манай баг тамирчид олимпиадад оролцох бэлтгэлээ Их тэнгэр цогцолборт хийж байна.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өнөөдөр баг, тамирчидтай уулзаж амжилт хүслээ. Мөн тэрбээр,
-Манай шатарчид дэлхийд чансаагаараа сайн байгаа. Өнгөтэй, хийморьтой яваа. Монгол Улс шатрын 10 их мастер буюу дэлхийн 10 аваргатай байгаа нь үүний нотолгоо. Тамирчид та бүхэн оюун ухааны олимп гэгддэг Дэлхийн шатрын олимпиаддаа амжилттай оролцож, чансаагаа ахиулж, төрийн далбаагаа мандуулаад ирээрэй гэж ерөөлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.