Өнөөдөр -100 кг-ын жинд барилдсан Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Тажикстаны бөх С.Сайдовтой барилдаж цэвэр ялсанаар Хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр эхний тойрогт В.Пуяангийг /Тайланд/ цэвэр ялалтаар ялж гараагаа амжилттай эхлүүлсэн.
Дараагийн учраа Ш.Жураевыг /Узбек/ иппоноор цэвэр ялж хагас шигшээд шалгарсан билээ. Хагас шигшээд Японы И.Кентаротой барилдаж гурван торгуулиар ялагдсан билээ. .
Ингэснээр тэрбээр Монголын багийн 18 дахь медалийн эзэн боллоо.