Баянзүрх дүүргийн 23-р хороонд төрсөн хүүхэд нь эхийнхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 29-ний 22 цагийн үед тус хорооны ” Сургуулийн .. тоотод хүн нас барсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн яаралтай хэргийн газарт очиход 81 настай эм “Ц” гадны нөлөөтэй нас барсан байсан байна. Цагдаагийн алба хаагчид хэргийг шалгахад талийгаачийн төрсөн хүү болох 51 настай,эрэгтэй “Э” гэгч нь эхийнхээ толгойг төмрөөр цохиж амь насыг нь хохироосон нь тогтоогдоод байгаа юм байна. Сэжигтэн Э нь сэтгэцийн өвчтэй хяналтад байдаг аж.