Монгол улсын хүн амын дунд сүүлийн жилүүдэд бөөрний эмгэгийн улмаас бөөр орлуулах эмчилгээнд хамрагдах хүний тоо нэмэгдэж байна

2018 оны 08-р сарын 29 өдөр, 16 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
d2085eaa015cf57587b67e9a3a779e476d3f56aa

Монгол улсын хүн амын дунд сүүлийн жилүүдэд бөөрний эмгэгийн улмаас бөөр орлуулах эмчилгээнд хамрагдах хүний тоо нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл өнөөгийн байдлаар улсын хэмжээнд бөөр шилжүүлэн суулгасан 283, гемодиализ  эмчилгээнд 654, хэвлийн диализ эмчилгээнд 52 хүн хамрагдаад байна. Иймээс бөөрний эмгэгийг эрт оношлох, төгс , эмчлэх суулгасан бөөрний эмгэгийг тогтоох зорилгоор УНЭТ-ийн бөөрний төвд “Бөөрний биопси”-г хийж хэвшүүлээд байна.

Биопсийн шинжилгээг хийхэд зүүний чиглүүлэгчтэй датчикгүй, доплер эхо хүрэлцээгүйн улмаас бөөрний биопси хийх ажилбарын хугацаа уртсах, хүндрэл гарах эрсдэл нэмэгдэх, хатгалтын дараах хяналт хязгаарлагдмал байх зэрэг бэрхшээлүүд байсан тэгвэл өнөөдөр УНТЭ-ийн Бөөрний төвд Оюу толгой ХХК-ийн санхүүжилтээр Шинжьюкү ХХ-ны нийлүүлж буй “Зүүний чиглүүлэгчтэй эхо” DC-60 аппаратыг хандивласнаар дээрхи бэрхшээлүүд арилж Монголын бөөр судлалын салбарт бөөрний эмгэгийг оношлох “Алтан стандарт” болсон бөөрний биопсын шинжилгээг олон улсын жишигт нийцүүлэн технологийн өндөр түвшинд хийх болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх