Зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглэж хэвшицгээе!!!

2018 оны 08-р сарын 29 өдөр, 15 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
40293658_241101116596517_1827714876022194176_n

 Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Ойрын өдрүүдэд шинэ хичээлийн жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал ихэсч эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдсэн зам тээврийн ослын дуудлага тасрахгүй байгаа юм.

Иймд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид болон 102 дугаар сургуулийн багш нар дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эх орчимд замын хөдөлгөөнд оролцож буй иргэдэд болон зорчигчдод замын хөдөлгөөний осол, аваараас урьдчилан сэргийлж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалсан  сэрэмжлүүлэх самбарыг үзүүлж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж байна.

Дашрамд дурдахад, энэ оны эхний долоон сарын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орж буй нийт хүүхдийн 62 хувь нь 0-9 насны хүүхэд байгаа юм. Иймд дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс замын хөдөлгөөнд оролцох үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, тээврийн хэрэгслээр зорчих үедээ суудлын бүс зүүж, бага насны хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудал хэрэглэхийг уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

40400794_284644405687605_7992569774305443840_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх