Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийтлэг Үйлчилгээний газар-IV-т Хог тээврийн жижиг оврын машиныг өнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүлээлгэн өглөө.
Арга хэмжээнд БЗД-ийн Засаг даргын орлогч Т.Батцогт, УБЗАА-ны Хог хаягдлын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн болон албаны бусад хүмүүс оролцлоо. Нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг Туул голын ихэнх хэсэг нь Баянзүрх дүүрэгт харъяалагддаг бөгөөд дүүргийн НҮГ-IV газар нь энэхүү хэсгийн цэвэрлэгээг хариуцан ажилладаг.
Туул голын эрэг дагуу нийт 22 орчим км газар харьяалагдах бөгөөд сард дунджаар 11 тн хог гардаг байна. Энэхүү “Хог тээврийн жижиг оврын машин” нь Монгол инженерийн зохион бүтээсэн, хогийн бүхээгээ өөрөө ачиж буулгадаг, 4 ээлжийн хогийн бүхээгтэй, газаар ажилладаг, зардал багатай, голын эрэг дагуу хог тээвэрлэхэд тохиромжтой зэрэг онцлогтой юм байна.
НҮГ-IV хог тээврийн машинтай боллоо
2018 оны 08-р сарын 24 өдөр, 18 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )