Ухаалаг картаар АВТОБУСАНД зорчиход мэдэх ёстой ДОЛООН ЗҮЙЛ

2018 оны 08-р сарын 23 өдөр, 10 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
78af45443ab43b49eb5f18cff86dcda0

Нийслэлчүүд бид нийтийн тээвэрт зорчихдоо автобусны ухаалаг карт /“U money”/ хэрэглэж эхлээд гурван жилийн нүүр үзэж байна. Өөрөөр хэлбэл, бэлэн мөнгө төлж зорчдог цаг үе ард хоцорсон гэсэн үг. Тэгвэл ухаалаг картыг Хаанаас худалдаж авах вэ, Хэрхэн мөнгө байршуулах вэ, Хэрхэн ашиглах вэ?…

Эдгээр асуултын хариуг уншигч ТА дараах мэдээллээс авна уу.

“U money”- УХААЛАГ КАРТЫГ ХААНААС ХУДАЛДАН АВАХ ВЭ?

-Энэхүү картыг “U money” логог байршуулсан бүхий л газраас худалдан авч болно. Өөрөөр хэлбэл, автобусны буудлын ойролцоох худалдаа үйлчилгээний цэг, томоохон худалдааны зах болон “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвөөс худалдан авах боломжтой юм.

 “U money”- УХААЛАГ КАРТ ТӨЛБӨРТЭЙ ЮУ?

-Төлбөртэй. Та уг хуванцар картыг 3600 төгрөгөөр дээрх цэгүүдээс худалдан авна. Нэг удаа худалдан авсан тохиолдолд хэдэн ч жил ашиглаж болно.

“U money”- УХААЛАГ КАРТАА ХЭРХЭН ЦЭНЭГЛЭХ ВЭ. ХЭР ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨН ДҮНГЭЭР ЦЭНЭГЛЭЖ БОЛОХ ВЭ?

-Та картаа 500-90.000 хүртэлх төгрөгөө цэнэглэж болно. Ингэхдээ тодорхой хэмжээний шимтгэл төлөх юм.

Тухайлбал,

500-10,000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 50 төгрөг
10,000-50,000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 100 төгрөг
50,000-90,000 төгрөгөөр цэнэглэхэд шимтгэл 200 төгрөг төлнө.

“U money”- УХААЛАГ КАРТААР БҮХ НАСНЫХАН ҮЙЛЧЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

-Боломжтой. Гэхдээ энэхүү ухаалаг карт нь дараах төрлүүдтэй юм.

Энгийн карт

-Зорчигч карт худалдан авч өөрийн хэрэглээнд тохируулан цэнэглэж, нийтийн тээврээр зорчихдоо энгийн том хүний тарифаар зорчино.

Хүүхдийн карт

-Хүүхдийн картаар ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхэд хөнгөлөлттэй үнээр буюу 200 төгрөгөөр зорчино.

Хөнгөлөлттэй зорчих карт

-Уг картаар оюутан, цагдаа, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой. Хөнгөлөлттэй зорчих “U money”картыг оюутан нь өөрийн суралцдаг сургуулиасаа, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь өөрийн харъяа хороодоос, цагдаагийн албан хаагч нь өөрийн харъяа байгууллагаас тус тус авч хэрэглэх юм.

“U money”- УХААЛАГ КАРТЫГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

-Жолоочийн дэргэд байрлах карт уншуулах төхөөрөмжинд картаа ойртуулж уншуулна. Энэ үед төхөөрөмж хариу дуут дохио өгнө. Мөн зорчигч буухдаа арын хаалганы дэргэд байрлах карт унших төхөөрөмжинд картаа дахин уншуулсанаар бууна.

НЭГ КАРТААР ОЛОН ХҮНИЙ ТӨЛБӨР ХИЙХ БОЛ ЯАХ ВЭ?

-Нэг картаар олон зорчигчийн төлбөр хийхийн тулд эхлээд жолоочид хамт зорчих хүнийхээ тоог хэлж дараа нь картаа уншуулна.

(Хөнгөлөлттэй зорчих картын хувьд боломжгүй!)

“U money”- УХААЛАГ КАРТАА ГЭЭГДҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ?

-“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвд хандаарай.

Харин ухаалаг карт авч амжаагүй иргэд нийтийн тээврээр зорчихдоо карт унших төхөөрөмжний хажууд байрлах шилэн саванд төлбөрөө хийх юм. Ингэхдээ хүүхэд 200, том хүн 500 төгрөгөө яг тааруулж хийх ёстой. Учир нь хариулт олгох боломжгүй аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх