Үерийн улмаас үүссэн хохирлыг арилгахад 20 сая төгрөгийн тусламж үзүүлнэ

2018 оны 08-р сарын 22 өдөр, 14 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_5374-702x336

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутагт долдугаар сарын 19-ний өдөр орсон аадар бороо орсны улмаас үер бууж, 181 айл, өрх усанд автаж, 169 хашаа нурсан байна.  Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааны хүрээнд нийтийн эзэмшлийн 15,5 га талбай, 1,2 км үерийн даланг засварлах, 1,4 км үерийн суваг шуудуу ухах ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд  нийт 10 гаруй сая төгрөгийг аймгийн Онцгой комиссоос зарцуулжээ.

Цаашид  үерт өртсөн айл өрх болон нийтийн эзэмшлийн 32,8 га талбайд ариутгал халдваргүйтэл хийх, лаг шаврыг цэвэрлэх, үерийн далан сэргээн засварлах ажлуудыг зохион байгуулахад 31,1 сая төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа аж.  Тиймээс Улсын Онцгой комиссоос 20 сая төгрөгийг шийдвэрлэхээр болсон.

 Харин Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу, Их-Уул сумын засаг дарга Н.Амараатай уулзан, Энэтхэгийн Засгийн газраас 20 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болж, талууд ойлголцлын гэрээнд гарын үсэг зурсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх