Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар нэмэлт хэлэлцээ /08.20/ өчигдөр үргэлжилсэн боловч Засгийн газраас танилцуулсан байр суурийг МҮЭ-ийн холбооноос хүлээн авах боломжгүй, нийгмийн зөвшилцөл, хүлээлтэд ажил хэрэгчээр хандаагүй гэж үзэн шаардлага хүргүүлжээ.
Хэрэв энэ асуудалд ажил хэрэгчээр хандахгүй, хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэ оны 9 дүгээр сарын 1-нээс нэгдсэн зохион байгуулалттайгаар Улсын хэмжээний ажил хаялтад шилжихээ албан ёсоор мэдэгдсэн байна.
Цалингийн нэмэгдлийн асуудлаар Засгийн газарт МҮЭ-ийн холбооноос шаардлага өглөө
2018 оны 08-р сарын 21 өдөр, 14 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )