Эрчим хүчний яамны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ удаагийн шуурхай зөвлөгөөнийг өргөтгөн Нийслэлийн Төрийн өмчит хувьцаат компаниудын захирлуудыг оролцуулав. Уламжлал ёсоор Эрчим хүчний яамны газрын дарга нар, үйлдвэр компаниудын захирлууд өнгөрсөн долоо хоногуудад хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнан, цаг үеийн мэдээллийг хүргэв. Шуурхай зөвлөгөөнөөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Эрчим хүчний яамны газрын дарга нар, үйлдвэр компаниудын захирлуудад хэд хэдэн үүрэг өгөв.
Үүнд: Үер усны гамшиг ихтэй байгаа тул Эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, шаардлагатай үед хэрэглэгдэх аваарийн нөөц бараа, материалыг бүрдүүлэхэд тусгайлан анхаарч ажиллах
- Өвөлжилтийн бэлтгэл хангах ажилдаа онцгой анхаарах
- “ДЦС-3” ТӨХК өргөтгөлийг нэмэх, мөн хуримтлуурын талаар асуудлуудыг дараа долоо хоногт Засгийн газрын хурлаар оруулахад бэлтгэх
- Ажлын байран дээр архидан согтуурах асуудлыг огт гаргахгүй байхыг салбарын үйлдвэр, компаниуд болон бусад харьяа нэгжүүдэд албан ёсоор мэдэгдэн уг асуудлаар Эрчим хүчний яамны Хяналт шинжлэгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас үе үе газар дээр нь шалгалт үзлэг хийж байх
- Эрчим хүчний салбарт ажиллагсдын баяр болон бусад ойн баяруудад архидан согтуурахгүй байхыг хатуу анхааруулав.
Ene yamandaa meregjliin injener ded said, TNB busad alba hkeltsiin darga naraa meregjliin bolgoochee , uildberee medehkgyi baij yu shaardakh be , olon jil argalaad suuchikhsan meregjliin bus nekhed l salbariin ajliig muutgaj bna shuu saidaa