21.3 тонн хөл газрын ургамал, хог хаягдлыг цэвэрлэв

2018 оны 08-р сарын 13 өдөр, 15 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
39075637_2195603747148922_1151866351401304064_n

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс харшлын эсрэг хамтдаа уриатай “Шарилжгүй Улаанбаатар-3” аяны хүрээнд хөл газрын ургамал, шарилж, луулины их цэвэрлэгээг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, дүүргийн дэргэдэх харьяа хэлтэс, албад болон 28 хороонд үйл ажиллагаа явуулж буй 205 аж ахуйн нэгж байгууллагын 310 иргэн, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 82 багш ажилчин болон Сууц өмчлөгчдийн холбоод хамтран оролцлоо.
Тус цэвэрлэгээгээр дүүргийн хэмжээнд нийт 19.640 м.кв талбайн 21.3 тонн хог хаягдлыг 12 рейсээр ачиж тээвэрлэсэн байна. Мөн дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3, 4 ОНӨААТҮГ-уудын зам талбайн цэвэрлэгч болон иргэдийн бүлгийн ажилчид зурган маршрутын дагуу хөл газрын ургамлыг устгаж, цэвэрлэлээ.

39065077_2195603960482234_8542243094756589568_n 39021261_2195603917148905_5689660283589492736_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх