Эрчим хүчний салбарын хяналтын ажилтнуудын зөвлөгөөн боллоо

2018 оны 08-р сарын 13 өдөр, 14 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
535d5c0456627c16132d8af0f753a348fc0c12f7

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрчим хүчний салбарын хяналтын ажилтны зөвлөгөөн”-ийг  2018 оны 08 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Эрчим хүчний яам, “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн харьяа “Тайшир УЦС” ХХК-тай хамтран Говь-Алтай аймгийн Тайширын Усан цахилгаан станц дээр зохион байгууллаа. Зөвлөгөөнд салбарын 35 байгууллагын 112 инженер техникийн ажилтан, дотоод аудиторууд оролцож, 9 илтгэл хэлэлцүүллээ. Энэхүү 10 дахь удаагийн зөвлөгөөнд салбарын үйлдвэр компаниудын инженер техникийн ажилтнуудаас гадна санхүүгийн хариуцлагатай хүмүүс оролцсон юм. Зөвлөгөөнд оролцогсдоос “Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх, арга аргачлалыг боловсруулах, хариуцлагын тогтолцоог шинэчлэх” ажлын хэсгийг байгуулахаар боллоо.

Зөвлөгөөнөөс зөвлөмж гарган салбарын үйлдвэр компаниудад хүргүүлэхээр болж, 2019 оны ээлжит зөвлөгөөнийг “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК зохион байгуулахаар шийдвэрлэж, шилжин явах цомыг гардууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. zochin
     (192.168.8..***)
    2018/08/14 14:39

    Salbariikh ch gesen mundag olon hkumuus ajillaj bnaa. Ajil ni mundag sain baidag bolob uu saidaa Yam dotorkh hkunee shalgaj steeleechee

    (0) (0)