Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн Д.Г-ийн эзэмшлийн 3 тооны адууг Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат Л.Б, О.М нар бүлэглэн хулгайлсан үйлдлийг нөхөн илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Малчид та бүхэн малаа байнгын хариуцлагатай байлгаж, сонор сэрэмжтэй байж, сэжиг бүхий этгээдүүдийн талаар харъяа цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцон хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагаас сануулж байна.