Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн зарцуулах зардлын хэмжээг тогтоов

2018 оны 08-р сарын 08 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
songuuli

 Үндэсний аудитын газраас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоогоод байна.
Нөхөн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээ нам, эвсэл тус бүр 102.0 сая, нэр дэвшигч 92.0 сая төгрөг байхаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын тушаал гарчээ. Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд оролцох улстөрийн нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн зардлаа дээрх хэмжээнээс хэтрүүлэхгүй байх үүрэг хүлээж байна. Зардлын дээд хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил, сонгогчийн тоо болон 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчээс зарцуулсан сонгуулийн зардлын гүйцэтгэл, тухайн үед Төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээ зэргийг харгалзан дээрх тооцоог гаргасан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх