Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр олон улсын сайд нарын 7 дугаар хуралд оролцож байна

2018 оны 08-р сарын 07 өдөр, 12 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ded_3

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр Индонез Улсын Денпасар хотод зохион байгуулагдаж буй “Хүн худалдаалах, хүнийг хууль бусаар хил нэвтрүүлэх болон тэдгээртэй холбоотой үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх Бали Процесс” олон улсын сайд нарын 7 дугаар хуралд оролцож байна.

Тус хуралд, “Бали Процесс”-ийн гишүүн Ази, номхон далайн бүс нутгийн 46 улсын сайд, дэд сайд нар болон албаны бусад хүмүүс оролцож дээрх гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр туршлага солилцож байна.

 Хурлаар “Хүн худалдаалах гэмт хэрэг, хууль бус цагаачлал, орчин үеийн боолчлолтой тэмцэх чиглэлээр мэдээлэл, туршлага солилцох, тус бүс нутгийн эрх бүхий байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулахад туслалцаа үзүүлэх” зэрэг асуудлаар сайд нарын тунхаг бичгийг батлах юм.

 Тус хурлын хүрээнд Засгийн газрууд болон бизнесийн төлөөллийн хамтарсан форум зохион байгуулагдах бөгөөд үүгээр дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж хүргүүлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх