МАН-ын II бага хуралдааныг нээж МУ-ын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэн үг

2018 оны 08-р сарын 06 өдөр, 13 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
haha_741536666

Эрхэм хүндэт бага хурлын гишүүд ээ, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн Тулгар төр байгуулагдсаны түүхт 2227, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн мэндийг хүргэж, үндэсний их баяр наадмын мэндийг та бүхэндээ дэвшүүлье. Хүлээн авна уу. Сайхан баярлацгаасан уу. Сайхан зусаж байна уу. Өнөөдөр МАН-ын II бага хурлыг хуралдуулахаар бид хуран цугларсан. Бага хурлын гишүүд 53,5 хувьтай ирж бага хурал хуралдуулах ирцэд хүрсэн байна. Ингээд бага хурал нээснийг мэдэгдье. Энэ удаагийн хурлаар үндсэн хоёр асуудлыг хэлэлцэнэ. Намын даргын хувьд хурлыг даргалах дарга орлогч нарын талаар санал оруулж байна. Та бүхнийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. МАН-ын II бага хурлын даргаар УЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн, МУ-ын шадар сайд Ө.Энхтүвшин, орлогч даргаар Хэнтий аймгийн Засаг даргын орлогч, Бага хурлын гишүүн Г.Хэрлэнчулуун нарыг томилон сонгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Ингээд МАН-ын II бага хурлыг даргалах гишүүдийг урьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх