“Даншиг наадам -Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын хүрээд зохион байгуулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат Даншигийн даян аварга Р.Пүрэвдагва дөрөв дэх жилдээ түрүүлж, Даншигийн дархан аварга цол хүртлээ. Ховд аймгийн Буянт сумын харьяат Даншигийн начин О.Хангай үзүүрлэж заан цолны болзол хангасан юм.
Цолыг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар гардууллаа.