Зүүнбаянд 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол боллоо

2018 оны 08-р сарын 03 өдөр, 15 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
38262100_998129493693546_2350409282094104576_n

Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багт баригдах 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд Дэчинчойнхорлин хийдийн хамба лам Ж.Болор-Эрдэнэ, Сайншанд сумын ЗДТГ-ын дарга Г.Тунгалагтуяа, “Доншен газрын тос Монгол” ХХК-ийн төлөөллүүд оролцлоо. “Доншен газрын тос Монгол” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус цэцэрлэгийн барилгыг барьж байгуулах бөгөөд гүйцэтгэгчээр “Хархорин Өргөө” ХХК ажиллах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх