Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан буулгаж байна.
Дүүргийн өнгө үзэмж, иргэдийн зорчих ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ШУТИС-ийн КТМС-ийн автобусны буудал, Дарь-Эхийн автобусны зогсоол, Сансарын үйлчилгээний төв болон Сансарын ШТС-ын автобусны буудал, Хүч бөөний төвийн хойд талын таксины зогсоол дээр зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг буулгах ажил эхэллээ.