Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө

2018 оны 07-р сарын 31 өдөр, 17 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1edd3

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү ажлын хэсгийн хамт энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, үүрэг даалгавар өгч ажиллаж байна.

Ажлын хэсэгт Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, НХОГ-ын Хууль дотоод хяналтын албаны дарга С.Цэрэнсодном, НГХДБГ-ын орлогч дарга Б.Азжаргал, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн зохицуулагч Д.Авирмэд, НХОГ-ын ахлах инженер Б.Намсрайжав болон бусад албаны хүмүүс байлцсан юм.

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө Arslan.mn

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байрлах ахмадын сувилалыг өргөжүүлж, өвлийн барилга барих ажилтай танилцаж, ажлаа эхлүүлсэн бөгөөд тус ажил зогсонги байдалтай байгаа тул гүйцэтгэгч компанид шаардлага хүргүүлж, барилгын явцыг түргэвчлэхийг даалгалаа.

Мөн Сүхбаатар дүүргийн 18, 19 дүгээр хороонд шинээр баригдаж байгаа 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн ажлын явцтай танилцсан бөгөөд тус дүүрэгт баригдах 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн хувьд газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдсэн бөгөөд барилгын ажлыг энэ жил эхлүүлэх аж. 

“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвд хийж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч  П.Баярхүү Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх тал дээр анхааран ажиллах шаардлагатайг санууллаа.

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө Arslan.mn

Төсөл нийт 3 үе шаттайгаар 9 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд, нэгдүгээр шатны хүрээнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичиг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг бий болгож буй хотын хойд хэсэгт байрлах Баянхошуу, Сэлбэ орчмын гэр хорооллыг хотын дэд төв болгон хөгжүүлэх юм.

Сэлбэ дэд төвд:

1. Дэд төвийн инженерийн хангамжийн шугам сүлжээ ажлын явц /СБД 13, 14-р хороо, ЧД-н 14, 18-р хорооны нутаг дэвсгэрт 156 га талбай/
a. Автозам- 6.8 км
b. Дулааны шугам -9.97км
c. Усан хангамж -11.9км

d. Ариутгах татуурга –12.5 км хийхээс Чингэлтэй дүүргийн 18-р хороонд 3 байрлалд ариутгах татуургын ажил эхлээд байна.
2. Усан сан
a. Усан сан – Усан сангийн суурийн цутгалт дуусч, гадна ханын угсралт хийгдэж байна.
b. Насос станц, ус дамжуулах шугамын D-250 диаметртэй SRTP хоолойн материал таталт хийгдэж угсралтын ажлыг эхлүүлээд байна.
3. Үерийн далан /Нийт 7 газарт 2.1 км урттай үерийн хамгаалалтын далан барихаас 481м уртыг одоогоор хийж гүйцэтгээд байна. /
Мөн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай болон сагсны талбай барьж тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн байна.
4. 3420 өрхийг дулаанаар хангах 26.6 МегаВатт Дулааны Станцын барилгын суурийн ажил эхэлж байна.
5. 60м, 30м, 24м урттай төмөрбетон гүүрийн ажил хийгдэнэ.
6. 240 хүүхдийн цэцэрлэг болон Бизнес инкубатор, МСҮТ барилга баригдана.
7. Цахилгаан хангамж (35/10килоВольт дэд станц, 4.2 км урт 35 килоВольт, 6.0 км урт 10 килоВольтийн кабель шугам болон 2 ширхэг 2х630кВА хаалттай дэд өртөөний барилга угсралтын ажил хийгдэнэ.)
8. Чингэлтэй үерийн далан дагуухи тохижилт- 3.01 га-д тохижилт хийгдэх юм.

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө undefinedСэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө undefinedСэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө undefinedСэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө undefinedСэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө undefinedСэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө undefinedСэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө undefinedСэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө undefinedСэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө undefined

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө undefinedСэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө undefined

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө undefinedСэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтуудын ажлын явцыг эрчимжүүлж, хяналт шаардлагыг өндөржүүлэх үүрэг өглөө undefined

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх