Удирдлагын төвийн байрны халаалтын системийг шинэчилж байна

2018 оны 07-р сарын 27 өдөр, 15 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG_0301

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захирал Г.Төмөрбаатарын өгсөн үүрэг даалгаврын дагуу хөдөлмөр аюулгүй байдлын алба, инженер техникийн ажилчид хамтран 1 дүгээр баазын Удирдлагын төвийн байрны халаалтын системийн 240 м ф50 шугамыг шинэчилж  байна. Байгууллагын өөрийн хөрөнгө, нөөц бололцоонд тулгуурлан хийж буй энэхүү ажлын хүрээнд дулааны шугамын хучилтын хавтанг авч, лаг шороог зөөн, хуучирч муудсан шугамыг сольж, дулаалах ажлыг хийж байна.

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд кузов цехийн халаалтын системийн магистрал шугаманд 35 м хоолой сольж, 2 дугаар конторын нимгэрч муудсан шугамыг хэсэгчилэн солилоо.Мөн засвар үйлчилгээний станц болон кузов засварын барилгын урдуур явж байгаа борооны ус зайлуулах шугамын урсгал засварын ажлыг хийж доторх лагийг цэвэрлэж дээр нь байсан решотик төмөр нурж унасныг засварлаж гагнасан. Ингэснээр автобус чөлөөтэй орж гарах боломж бүрдсэн юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх