Австри Улсын иргэн Мариа-Катарина Лангийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо

2018 оны 07-р сарын 25 өдөр, 14 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dsc_2541-1024x683

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Австри Улсын иргэн Мариа-Катарина Лангд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулж өгөв.

Доктор Мариа-Катарина Ланг нь Монгол судлал тэр дундаа Европын зарим оронд хадгалагдаж буй монголын эртний эд өлгийн зүйлсийн судалгаагаар 23 жил дагнан ажиллаж байгаа монгол судлаач, эрдэмтэн юм.

Доктор Мариа-Катарина Ланг хилийн чанадад монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлалаар дамжуулан Монголын түүх, соёлыг олон улсад таниулах, монгол угсаатны зүйн эд өлгийн цуглуулга болон соёлын чиглэлээр олон улсын бага хурал, лекц семинар, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээ төлөвлөж буйгаа уулзалтын үеэр илэрхийлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх