Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох 1.3 км авто замын ажил үргэлжилж байна.
Зам барилгын ажил эхэлснээс хойш нийт 56 айл өрхийн хашаа чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн ганц айл өрхийн газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан зам барилгын ажилд саад үүсээд байна.
Тус зам ашиглалтад орсноор Үйдвэрчний эвлэлийн гудамжтай шууд холбогдож, Энхтайвны өргөн чөлөөний авто замын ачаалал эрс буурах ач холбогдолтой юм.
Өнөөдрийн байдлаар гэр хороолол дундуурх чулуун хучилтын ажил хийгдэж байна.