НИЙГЭМ

Гол усны ослоос сэрэмжлүүлж байна

2018 оны 07-р сарын 24 өдөр, 18 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
613d22_MPA_PHOTO-2018-6-8291_x974-702x336

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 24-ний өдрийн байдлаар Хэнтэйн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин нэмэгдсэн байна.

 Мөн 07 дугаар сарын 25, 26-нд  баруун болон төвийн аймгуудын нутгаар, 27-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 28, 29-нд төвийн аймгийн зарим, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орно. Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Валютын ханш

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Copyright © 2013