Онцгой комисс хуралдлаа

2018 оны 07-р сарын 23 өдөр, 15 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
37771493_2101558289916498_309265279131582464_n

Сүүлийн өдрүүдэд орж буй үргэлжилсэн аадар борооны улмаас дүүргийн хэмжээнд  үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс дахин хуралдлаа. Тус хуралдааны үеэр дүүргийн Онцгой комиссын дарга Т.Баясах үерийн бүсэд байгаа айлуудыг яаралтай нүүлгэн шилжүүлэх, үерт автсан бүсэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд бэлтгэх мөн ус соруулах төхөөрөмж болох мотопомпыг дүүргийн Онцгой байдлын хэлтэст авч өгөх зэрэг асуудлыг хэлэлцэж холбогдох албаны хүмүүст албан даалгавар өгсөн юм. Түүнчлэн Цагдаагийн I,II,III хэлтэс болон мэргэжлийн ангиудад бэлэн байдалд ажиллахыг анхаарууллаа.

Онцгой комиссын даргын албан даалгаврын дагуу дүүргийн Удирдлагын зөвлөл хуралдаж үерийн усыг зайлуулах, далан сувгийг сэргээн засварлахад шаардлагатай мотопомпын хөрөнгийг шийдвэрлэж дүүргийн Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өгөхөөр боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх