Гэрэлт гудамжны үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж зөрчил дутагдлыг арилгана

2018 оны 07-р сарын 18 өдөр, 13 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
759bea3934c5af6405e46a994ac2cb9b

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд Сөүлийн гудамжинд 2017 оны 05 дугаар сард тохижилт, засварын ажил хийж, “Шөнийн гэрэлт гудамж” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг менежментийн багт хариуцуулан ажиллуулж байгаа боловч сүүлийн үед  төслийн үйл ажиллагаатай холбоотойгоор оршин суугч, иргэдээс олон тооны гомдол, мэдээлэл ирэх болсон. Иймд Нийслэлийн Засаг даргын А/648 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Онцгой байдлын газар, Өмчийн харилцааны газар, Хот тохижилтын газар, СБД-ийн Засаг даргын Тамгын газар, Татварын хэлтэс, холбогдох ТББ-уудын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж “Шөнийн гэрэлт гудамж”-ны үйл ажиллагаа, ашиглалт, үйлчилгээнд 2018 оны 07 дугаар сарын 13-наас эхлэн байнгын хяналт тавин ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэг долоо хоног тутам хуралдан, төслийн үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, иргэдийн ая тух аюулгүй байдал, “Шөнийн гэрэлт гудамж”-ны ашиглалт, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх