Нийслэлийн цэцэрлэгүүдэд шинээр элсэн орж буй хоёр настнуудыг 2017 оноос онлайнаар бүртгэж эхэлсэн. Тэгвэл энэ оны бүртгэл долоодугаар сарын 25-ны лхагва гарагт эхлэх аж. Бүртгүүлэхдээ http://tsetserleg.ulaanbaatar.mn/register сайтаар орж, хүүхдийнхээ регистрийн дугаарыг хийснээр аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах талаар мэдээлэл гарна. Дараа нь эцэг эхчүүдийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх аж. Бүртгэл наймдугаар сарын 23-ыг хүртэл үргэлжилнэ.
Цахим бүртгэлд 2016 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхдүүдийг хамруулах бөгөөд анги дэвшин орох хүүхдүүдийг цахимаар бус харьяа цэцэрлэг дээр наймдугаар сарын 20-ноос хойш бүртгэх юм байна.