Нийслэлийн Тээврийн газраас гаргасан удирдамжийн дагуу нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалт Улаанбаатар хотын хэмжээнд 6 сарын 19-нөөс 26-ны хооронд явагдсан билээ. Тэгвэл энэ сараас эхлээд нийслэлийн хүрээнд зорчигчдын хөлс төлөлтөд дахин хяналт, шалгалт хийгдэж эхэллээ. Тус шалгалтын зорилго нь автотээврийн тухай хууль, түүний хэрэгжилт, зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгаж үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэхэд оршиж байгаа аж. Тиймээс иргэдийг нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөөр төлбөр төлөлт хийхээс татгалзаж, смарт картаар зорчилт хийж хэвшихийг Нийслэлийн тээврийн газраас анхаарууллаа.
Зорчигчдын хөлс төлөлтөд дахин хяналт тавьж эхэллээ
2018 оны 07-р сарын 17 өдөр, 17 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )