Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “PRESS ROOM” ажиллалаа

2018 оны 07-р сарын 16 өдөр, 16 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
8cdb51a460135425339c879248d9d43c

Монгол түмний их цэнгэл наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа “PRESS ROOM” ажиллалаа.

Монголчуудын дөнгөж нэг хувь нь Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэж, 99 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан наадмаа үзэж баярладаг гэдэг. Баяр наадмын нээлт, бөхийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байгаа уран бүтээлчдээс гадна мэдээ мэдээллийг шуурхай хүргэн ажилладаг сэтгүүлч, зураглаач, зурагчдад зориулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс “PRESS ROOM” ажиллуулсан нь баяр наадмаар тасралтгүй ажилладаг хэвлэлийнхнийг баярлуулсан ажил боллоо.

“PRESS ROOM”-ийг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон “Моносхүнс”, “Монгол эм импекс концерн” “Мобинет” зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дэмжлэг үзүүлж, хэвлэл мэдээллийнхнийг ажиллах нөхцөл боломжоор хангаж өгчээ. “Моносхүнс”, “Монгол эм импекс концерн” компаниуд ус, ундаа, витамин зэрэг бүтээгдэхүүнээрээ хэвлэлийнхнийг дэмжжээ.

Хүй долоон худагт ажиллаж хурдан морины уралдааны тухай мэдээллийг шуурхай дамжуулдаг хэвлэлийнхэнд мөн мэдээ мэдээллээ бэлтгэн дамжуулах интернэт бүхий гэр ажилласан бөгөөд интернэтийн үйлчилгээг нь “Мобинет” компани үзүүлсэн байна.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос ажиллах боломж нөхцөлөөр хангахын төлөө ажилласанд хэвлэл мэдээллийнхэн талархаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх