Баяр наадмын өдрүүдээр 179 тонн хог цэвэрлэлээ

2018 оны 07-р сарын 16 өдөр, 16 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
37192273_1012673445559144_5306338253467549696_n_20180716043113

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт нийт 239 зам талбайн үйлчлэгч, 17 жолооч, 30 ачигч, 17 хог тээврийн машин ажиллаж, 10.152.800м.кв талбайгаас 179,8 тн хог хаягдлыг ачиж цэвэрлэлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хэлтсийн дарга, ахлан мэргэжилтэн, мэргэжилтэн нарын нийт 38 албан хаагчид 2018.07.09-нөөс 2018.07.13-ны өдрийг дуустал Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан хуваарийн дагуу жижүүрлэж ажил үүргийн хуваарийн дагуу гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь цаг алдалгүй арилгуулж ажиллав. Төв цэнгэлдэх хүрээлэнд БГД, ЧД, БЗД, СБД, ХУД, ХТГ талбайн цэвэрлэгээг хариуцан ажилласан бол Хүй 7 худагт ХТГ, СХД, МНЦ хог цэвэрлэгээг хариуцан ажиллаа.

Наадмын талбайн хариуцлагатай жижүүрээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ТХХУХ, хөндлөнгийн хяналтын ТББ-ууд, Дүүргүүдийн ЗДТГ-ын ТНААХ, ТҮК-уудын инженер мастер нийлсэн 73 хүн, Хотын төвийн зам талбайн цэвэрлэгээ, хог ачилтад Нийслэлийн 9 дүүргийн 16 хог хаягдлын үйлчилгээний байгууллага /ТҮК/-ын 37 удирдах ажилтан, инженер хяналт тавьж ажиллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Байгууллагын нэр ЗТҮ-ийн тоо Жолоочийн тоо Ачигчийн тоо Машины тоо Талбайн хэмжээ Хогны хэмжээ /тн/
Хот тохижилтын газар 35 4 4 4 5,752,000 25
СХД-ТЦҮ ОНӨААТҮГ 50 5 10 5 4,300,000 88
Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ 30 1 4 1 22,800 9,9
ХУД-ТҮТ ОНӨААТҮГ 45 2 2 1 19,300 12
ЧД-ийн Тохижилт үйлчилгээ ХХК 30 2 4 2 25,000 12
БЗД-ийн НҮГ2 ОНӨААТҮГ 19 1 2 2 14,300 24
Баянгол шинэ өргөө ОНӨААТҮГ 30 2 4 2 19,400 8,9
Нийт 239 17 30 17 10,152,800 179,8

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх