Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий шилдэг тоглогч /Алтан бөмбөгийн эзэн/-оор Хорватын шигшээ багийн ахлагч, хагас хамгаалагч Лука Модрич, хамгийн шилдэг залуу тоглогч /Мөнгөн бөмбөг/-оор Францын шигшээ багийн довтлогч 19 настай Килиан Мбаппе нар тус тус тодорсон юм.Харин шилдэг хаалгач /Алтан бээлий/-аар Бельгийн хаалгач Тибо Куртуа шалгарсан бол ДАШТ-ий шилдэг “Мэргэн бууч”-ийн “Золотой бутс” /алтан пүүз/ буюу хамгийн олон /6 гоол/ гоолын эзнээр Английн шигшээ багийн тамирчин Харри Кейн тодорлоо. ДАШТ-ий хамгийн шилдэг шүүгчээр Аргентины Нестор Питана шалгарсан юм.
Хамгийн шилдэг залуу тоглогчоор Францын шигшээ багийн довтлогч, Килиан Мбаппе тодров
2018 оны 07-р сарын 16 өдөр, 10 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )