Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд иргэд, наадамчин олны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.
Баярын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 8000 гаруй зөвлөмж сэрэмжлүүлгийг Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг болон иргэд олноор цуглардаг худалдаа, үйлчилгээний цэгүүдэд байршуулж, гадаадын иргэд, жуулчдад 1000 гаруй зөвлөмжийг тарааж, бага насны хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий 3500 гаруй бугуйвчийг зүүж, эцэг эхээсээ төөрсөн 62 хүүхдийг цагдаагийн байгууллагын алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.