-Аргын тооллын 7 дугаар сарын 12. Пүрэв (Бархасвад) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 29, хөхөгчин могой, хэрцгий охин-5 од, шороо суудал, 2 хар мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр. Усанд хор орох үе-рашаан, голын усанд бүү ор.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:05-20:49.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Тахиа, могой, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах тэргүүтэн хатуу үйл, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, андгай тангарагаас няцах үйлд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, заргалдах, мөр гаргах, морь худалдах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар
Өнөөдөр хөхөгчин могой өдөр
2018 оны 07-р сарын 12 өдөр, 09 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )