Ерөнхий сайд У.Хүрэлсүх шагай харвав

2018 оны 07-р сарын 11 өдөр, 20 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2ba71427c7657d43bf05faa069b2fee4

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг үзэж, МҮОНРТВ-ээр ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Мөн Монгол Улсын ерөнхийлөгч болон УИХ-ын даргын хамтаар сурын талбайд зочилж, шагайн асарт саатан есөн тохой зайнаас шагай харвав. Монгол Улсын Ерөнхий сайд наадамчин олонтойгоо гар барин мэндчилж, сур, шагайн харваан тамирчиддаа амжилт хүслээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх