Ази Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбооны ээлжит олон улсын хурал 2018 оны 09 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах юм.
Тэгвэл “АОТСА-2018” татварын форумын бэлтгэл ажилтай танилцахаар АОТСА-ны төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирсэн байна. АОТСА-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ёошимаса Тажиригаар ахлуулсан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд санхүүч Мацуока Нобуаки, захиргааны албаны дарга Жунко Кашиваги нар багтжээ.
Олон улсын хурлын бэлтгэл ажилтай танилцахаар ирсэн АОТСА-ны төлөөлөгчид ТЕГ-т зочилсон бөгөөд ТЕГ-ын дэд дарга Б.Заяабал төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Дашрамд дурьдахад, АОТСА-ны төлөөлөгчид хурлын бэлтгэл ажилтай танилцаж, хурал зохион байгуулах байр, хуралд оролцох зочдын байрлах буудал, хурлын хөтөлбөр, илтгэгчид, хурлын заал танхим, илтгэлийн материалууд, орчуулагчид, хурлын бүртгэлийн явц гэх зэрэг зохион байгуулалттай холбоотой бүхий л ажилтай танилцаж байгаа ажээ.