Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн ая тухай, аюулгүй зорчих, нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор бусад анги байгууллагуудаас хүч нэмэгдүүлэн ажиллана.
Нийт 557 алба хаагч мөн нэмэгдлээр Хууль сахиулахын их сургуулийн 85 сонсогч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэх аж.