СХД “Өглөөний гудамж”-тай боллоо

2018 оны 07-р сарын 06 өдөр, 17 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a6aef45343a8c6ec5ba5dc714c70ed7a

Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг ойртуулах, ажлын цагаар авч амжихгүй байгаа үйлчилгээгээ ажилдаа явах замдаа авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Засаг дарга Ж.Сандагсүрэн болон дүүргийн иргэд олон нийтийн санаачлагаар СХД “Өглөөний гудамж”-тай боллоо.

Өдөрлөгөөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын алба, Газрын алба, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн төв, Спорт хороо зэрэг байгууллагууд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж, арилжааны банкууд болон үүрэн холбооны операторууд тус бүрийнхээ үйлчилгээг үзүүлж байна.

 Мөн оюуны тоглоом болон шатар даам, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх дасгал хөдөлгөөн хийж, “Өглөөний гудамж”-ийн нээлтэд ирсэн иргэдэд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй үнээр бүтээгдэхүүнээ борлуулан хүүхэд багачуудад үнэгүй зайрмаг тарааж нэгэн өглөөг хамтдаа эртлэн угтлаа.

Эрт босох дадлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдаж “Өглөөний гудамж” төсөл 9 сар хүртэл үргэлжлэх бөгөөд амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдрүүдэд амарна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх