Долоон настай охин цахилгаанд цохиулж амиа алдав

2018 оны 07-р сарын 06 өдөр, 17 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
9d60f9ed087ef94bbig

Өдөр алгасахгүй уй гашуу дагуулсан харамсалтай мэдээ олныг хирдхийлгэх болох нь. Өчигдөрхөн Хонхор орчимд автотээврийн ноцтой осол гарч, гуравхан настай  охин амь насаа алдсан. Гэтэл өнөөдөр бас нэг гунигт мэдээ. Цагдаагийн газраас мэдээлснээр, “Өчигдөр  Налайх дүүргийн 6 дугаар хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд  хүүхэд цохиулж нас барсан “ гэсэн мэдээлэл хүлээн авчээ.

Тодруулахад,уг амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан байсан шонгийн модны цахилгааны утсанд долоон настай охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулан, нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Хэргийг шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.

Өнгөрсөн зургадугаар сард Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд есөн настай хүүхэд цахилгаанд цохиулан амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэтэл өчигдөр дахиад л ийм хэрэг давтагдаж долоон настай бяцхан охин амиа  алдав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх