Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах Засаг даргын захирамж гарлаа.
2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 цагаас эхлэн 16-ны өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрээр томилогдсон ажилтнууд хуваарийн дагуу ажиллах юм.
Мөн дэргэдэх хэлтэс, албад, хороод баяр наадмын өдрүүдэд тус тусын байранд хариуцлагатай жижүүр, томилон ажиллуулахыг хороодын Засаг дарга, хэлтэс албадын дарга, байгууллага, аж ахуйн нэгжийн захирал, эрхлэгч нарт үүрэг болгов.
Гамшгаас хамгаалах мэргэжлийн албад, томилгоот аж ахуйн нэгж байгууллага, эрүүл мэндийн төв, цагдаагийн хэлтсүүд, ОСНААУГ-ын харьяа ХҮТ-5, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ний харьяа Зүүн түгээх төв, Аврах, гал унтраах 34 дүгээр ангид байнгын бэлэн байдалд ажиллахыг даалгалаа.
Тухайн өдрүүдэд шаардлагатай дуудлага мэдээллийг Засаг даргын Тамгын газрын 70070109 дугаарын утсаар хүлээн авна.