Биеэ үнэлж байсан 43 эмэгтэйгээс 38 нь бэлгийн замын халдварт өвчинтэй гэдэг нь тогтоогджээ

2018 оны 07-р сарын 03 өдөр, 16 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтэс, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид хамтран нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, нийслэлийн дүүргүүдийн нутаг дэвсгэрт бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, орон байраар хангадаг, биеэ үнэлэхийг зохион байгуулдаг саун, массажны газрууд, зочид буудал, түрээсийн байр, үйлчилгээний газруудад шалгалт хийлээ.

43 эмэгтэйгээс 38 нь ямар нэгэн төрлийн бэлгийн замын халдварт өвчинтэй гэдэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан үзлэг, шинжилгээгээр тогтоогдсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх